蒙古语函件翻译

Гэрэлт June 20, 2019, 10:43 p.m.

Translation exercises


2019 оны 4 сарын 29 өдөр №: ###-YM03-2019-17

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам-д:

Хүсэлт гаргах тухай Манай компани нь танай яамтай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу, 2018 оны 9-р сарын 15-нд ажил эхлүүлнээс хойш барилгын ажлыг идэвхтэй зохион байгуулж, гүйцэтгэж байгаа ба өвлийн улирлын цаг агаарын температурын сөрөг нөлөөг даван туулж, 3-р ээлжийн гурван сургуулийн үндсэн барилгын суурийн ажлын 90%-ийг хийж дуусгасан болно. Өвлийн улирлын цаг агаар хэт хүйтэн байгаа нөлөөлөл дор, 2018 оны 12-р сарын 15-аас 2019 оны 3-р сарын 14 хүртэл тус төслийн ажил нь өвлийн амралтын хугацаанд шилжин орж бүх барилгын ажил түр зогссон болно/2018 оны 11 сарын 19-нд барилгын ажлыг түр зогсоох тухай хүсэлтийг танай яам, Хятад талын менежментийн компани болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн газарт өгч бүртгүүлсэн болно/. 2019 оны 3-р сарын 15-аас эхлэн Манай компани талбайн барилгын ажлаа эхлүүлж, барилгын ажлын график төлөвлөгөөний дагуу, төслийн ерөнхий ажлын явцын шаардлагыг хангахыг батлахын тулд 4-р сарын сүүлчээс өмнө Хан Уул дүүргийн 15-р хорооны 920 хүүхдийн сургуулийн барилгын суур/буцаан дүүргэлтийн ажлын тоо хэмжээ 4 мянган шоо метр/-ийн буцаан дүүргэлтийн ажлыг хийж дуусгах ёстой байгаа тул ажлын хугацаа маш давчуу байна. Манай компани нь өвлийн амралтын хугацаа дууссаны дараа буцаан дүүргэлтийн ажлыг нэн даруй эхлүүлсэн болно. Гэвч Хан Уул дүүргийн 15-р хорооны 920 хүүхдийн сургуулийн барилгын суурийн буцаан дүүргэлтийн ажлын явцад, улаан шугамын гадна 150м орчим урт замын зураг төсөлд төлөвлөсөн ачаалал нь хангалтгүй, олон жил засвар арчилгаа хийгдээгүй зэрэг шалтгаанаас болж хүнд даацын машин явсны дараа хэсэг замд эвдрэл үүсч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч ирэн, замын эвдрэлийн байдлыг шалгасны дараа, манай компаниад зохих торгууль ногдуулахаа илэрхийлсэн байна. Замын эвдрэл гарсан нөхцөл байдал үүссэний дараа, манай компани нь идэвхтэй тоног төхөөрөмж болон бараа материал зарцуулан, эвдрэл гарсан замд яаралтай арга хэмжээ авч, замын хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцлийг хангахын тулд маш их ажил хийсэн боно. Танай яамтай байгуулсан барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний ерөнхий нөхцлийн 10.2-р заалт болон гэрээний 10-р заалт/танай яам нь манай компаниад замын хөдөлгөөний нэвтрэх эрхийг олгосон бөгөөд танай яам хариуцан төслийн барилга угсралтын ажил явагдах газраар хангана. Төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх талбайн газрын түвшнээс дээрх болон доорхи барилга байгууламжийг нураах, тайлбайг цэвэрлэх ажлыг хариуцна. Төслийн ажлын талбайн улаан шугамын гаднах ус, цахилгаан, дулаан хангамж, холбоо харилцаа, зам гэх мэт дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт болон улаан шугамны доторхи байгууламжтай холбоотой холболтыг хариуцана/-ын дагуу, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ногдуулах торгуулийг манай компани тохиромжгүй, хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа тул танай яам нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай зөшилцөн энэхүү асуудлыг шийдэн өгнө үү. Манай компани нь хариуцлагатай Хятад улсын төрийн өмчит компанийн хувьд, тус төслийн улс төрийн онцлог болон нөлөөллийг бүрэн ойлгож байгаа бөгөөд Монгол, Хятад хоёр орны уламжлалт найрамдлыг хамгаалахын тулд дараахь арга хэмжээ авахыг санал болгож байна. 1. Тус төслийн эхний үе шатны ажил хийгдэж байгаа бөгөөд төслийн ажлыг хийж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөхөд 10 гаруй сарын хугацаа байна. Барилгын ажлыг гүйцэтгэх хугацааны их хэмжээний бараа материал, машин механизм, тоног төхөөрөмжийг энэ хэсэг замаар ажлын талбай руу тээвэрлэн оруулах ба манай компани нь тус төслийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөс өмнөх тус замын эвдрэл гарсан хэсэгт хязгаартай засвар арчилгаа, замын хөдөлгөөний саадгүй нэвтрэлтийн нөхцөлээр хангаж ажиллана, гэхдээ замд их засвар эсвэл өргөтгөл хийхгүй. 2. Манай тал болон танай талын хоорондын байгуулсан барилгын ажлын гэрээний холбогдох заалтын дагуу, тус замын нэвтрүүлэх чадвар нь танай яамаас хангах барилгын ажил гүйцэтгэх нөхцөлийн нэг болох бөгөөд мэргэжлийн хяналтын газраас манай компанид ногдуулах торгууль болон манай талыг их засвар, өргөтгөл хийхээр шаардсан шаардлага нь тохиромжгүй тул танай яам нь холбогдох байгууллагатай зөвшилцөн, хэлэлцэн шийдэж, тус төслийн амжилттай хэрэгжүүлэлтэнд нөлөөлөхгүй байхыг санал болгож байна.
Тус төслийн ажлын хугацаа давчуу, үүрэг хүнд байгаа бодит байдалд үндэслэн, танай яам нь тус замын асуудлыг шийдэх арга хэмжээг яаралтай судлан үзхийн хамт Мэргэжлийн хяналтын газарт уламжлан өгч, буцалтгүй тусламжийн төслийн дараагийн барилгын ажлыг гүйцэтгэх ашигтай нөхцлийг хамтаар бүрдүүлж, Монгол улсын суурь боловсролын салбарын хөгжлийг түлхэн урагшлуулж, Монгол хятадын нөхөрлөлийг гүнзгийрүүлнэ. Хүндэтгэсэн

0 likes

Related articles

英译汉习作一篇

翻译的书稿节选

纪录片翻译稿节选

协议翻译

变电站西译中

仓库资料-中译英


Most liked articles